Цаг үеийн мэдээ

Монгол Улсад өндөр хөгжсөн спортын төрлүүдийн нэг жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 47, эмэгтэйчүүдийн 32, багийн 10 дахь удаагийн тэмцээн Орхон аймгийн Эрдэнэт хотод Хангарьд спорт цогцолборт эхэллээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48кг, 52кг, 57кг, 63кг, эрэгтэйчүүдийн 60кг, 66кг, 73кг жингийн барилдаанууд явагдана. Дашрамд дурьдахад тэмцээний эмэгтэйчүүдийн 57кг, эрэгтэйчүүдийн 60кг-ын жинд хамгийн олон тамирчин өрсөлдөж байна.