Цаг үеийн мэдээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд хүч үзсэн тамирчдаас хүрэл медалийг "Сүлд" спорт хорооны тамирчин Л.Энхрийлэн,  Д.Есүй нар хүртлээ. Аваргын алтан медалийн төлөө "Алдар" спорт хорооны тамирчин Б.Ганхайч,  "Женко" клубийн Ц.Сүнжидмаа нар өрсөлдөж Б.Ганхайч ялалт байгуулж улсын аваргаас 7 дахь алтан медалиа хүртлээ.