Цаг үеийн мэдээ

“Бишкек арена”-д тэмцээний бэлтгэл ажил ид өрнөж байна. Тэмцээнд манай тивийн 366 тамирчин оролцоно. 

ТЭМЦЭЭНИЙ ЭРГЭН ТОЙРОНД

Япон улс Азийн аварга шалгаруулах тэмцээнд Юй СУСАКИ тэргүүтэй хүчирхэг багаа илгээжээ. Японы Парисын олимпод оролцох багаас  эмэгтэй бөхийн төрөлд зургаан тамирчнаас дөрөв нь эрхээ аваад буй. 

Талбайн эзэн Киргизстаны шигшээ багийн хувьд Дэлхийн аварга Акжол МАХМУДОВ, Айсулуу ТЫНЫБЕКОВА нар нутгийн дэвжээ, үзэгч түмнийхээ өмнө алтан медаль хүртэхийг  эрмэлзэх нь дамжиггүй. 

Харин Бишкек хотын тухайд зургаан жилийн дараа дахин тивийн аварга шалгаруулах тэмцээнээ хүлээн авах гэж байна. 

Дэлхийн аварга, Ази тивийн аварга Ахмед ТАЖУДИНОВ (Бахрейн) 97 кг-ын жинд барилдана. Тэрээр Азийн аварга шалгаруулах тэмцээний  хос алтан медальтан болох зорилго тавьжээ.  

Мөн энэ удаагийн тэмцээн  Энэтхэгийн багт эрх нь сэргэсний дараа бөхчүүд эх орныхоо нэр, далбаан дор өрсөлдөх гэж  буй анхны тэмцээн байх болно. 

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо өнгөрсөн сард Энэтхэгийн Бөхийн холбооны үйл ажиллагааг түдгэлзүүлсэн шийдвэрээ цуцалсан юм.