Цаг үеийн мэдээ

Орхон аймгийн Эрдэнэт хотын  Хангарди спорт цогцолборт зохион байгуулагдаж байгаа жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна.  Өнөөдөр холимог багийн ангиллын тэмцээн явагдаж аваргууд тодорно.  Энэ жилийн холимог багийн ангилалд найман багийн жүдочид эрэгтэй 73кг, -90кг, +90 кг, эмэгтэй 57кг, -70кг, +70кг гэсэн зургаан жинд хүч үзнэ.