Цаг үеийн мэдээ

Узбекистан улсад болж буй даамын Ази тивийн АШТ-ий эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд “Монгени” клубийн тамирчин Б.Мөнхжин түрүүллээ. Ийнхүү тэрбээр даамын спортын оргил цол болох Олон улсын их мастер (GMIF) цол хүртэх нь тодорхой болж байна. Өмнө нь 2012 онд М.Нямжаргал, 2013 онд Э.Мандахнаран, 2019 онд Б.Мишээл, 2022 онд Э.Хүслэн нар дээрх амжилтад хүрч байжээ.