Цаг үеийн мэдээ

Байгалийн гамшигт үзэгдлийн үеэр хүн алга болсон дуудлага бүртгэгдэж Даланзадгад сумын 1 иргэнийг эсэн мэнд оллоо. Гамшиг ослын дуудлага ихтэй цаг үед архидан согтуурсан байдалтайгаар гэр орноосоо гарч төөрсөн уг тохиолдлоос харахад иргэд олон нийт хариуцлагатай байх хэрэгтэйг уриалж байна. 

Эрэн хайж байгаа нэг хүн автомашинтай яваа гэсэн мэдээлэл байна! Гурвантэс сумын нутагт автомашин суусан тул аймгийн ОБГ-ын аврагчид дуудлагын дагуу гарлаа. 

Хашаа дээвэр нурсан дуудлага нэмэгдэж байгаа бөгөөд малчид, мал сүрэг уруудсан аливаа эрсдэл учирсан дуудлага мэдээлэл одоогоор бүртгэгдээгүй байна.