Цаг үеийн мэдээ

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, Тарагт, Хайрхандулаан, Есөнзүйл, Хужирт суманд нийт 5 иргэн малдаа яваад төөрсөн, сураггүй болсон, Хужирт суманд автомашин замын зорчих хэсгийн хажуу руу унасан дуудлагаар Онцгой байдлын албанаас 10 гаран алба хаагч, 3 автомашин, сумдын Онцгой комиссоос 10 алба хаагч, 4 автомашинтай эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байна. Дуудлага мэдээлэл нэмэгдсээр байна.

Иймд иргэд, тээвэрчид, малчид та бүхэн онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байн.