Цаг үеийн мэдээ

Архангай аймгийн Чулуут сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин П.Моломжамцын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр 13:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд болно. Уг барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, дөрөвт шалгарсан бөх тус бүр 1,5 сая төгрөг гардана. Мөн үзэгчдээс хагас сая төгрөгийн 10 азтан тодруулна.