Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн хоногт баруун аймгуудын зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газаар бороо, нойтон цас, цас орсон. Үүнээс хамгийн их нь Төв аймгийн Цээлд 14.0 мм, Архангайн Өндөр-Улаанд 10.0 мм, Баянхонгорын Шаргалжуут, Бөмбөгөр, Бууцагаан, Архангайн Жаргалант, Өвөрхангайн Баян-Өндөр, 8.0 мм, бусад нутгаар 0.0-7.0 мм бороо, нойтон цас, цас орж цасан шуурга шуурсан байна.