Цаг үеийн мэдээ

2024 оны 4-р сарын 15-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Азтай өдөр. Танаас шалтгаалаагүй саад бэрхшээл тулгарч мэднэ. Орлогын эх үүсвэрээ алдах, хэн нэгэнд буруу ойлгогдох нь таны ажилд сөргөөр нөлөөлнө. Гэвч таныг ивээж байгаа од гарагийн нөлөөтэйгөөр бүх зүйл таны талд эргэх болно. Таныг маш анхааралтай, онцгой эрч хүчтэй байхыг зөвлөж байна. Мэргэжлийн ажлаасаа маш их ашиг олох болно. 

Үхэр: Өнөөдрийн танд ирсэн мэдээ таны ажил амьдралд эргэлт хийж болохуйц мэдээ байх бөгөөд та ойр дотнын хүний зөвлөмж, дэмжлэгийг авахыг хүснэ. Таны тооцоолоогүй, бодож ч байгаагүй зүйл учраас та нэлээдгүй тулгамдана. Та өнөөдөр ирээдүйн амьдралынхаа төлөвлөгөөг боловсруулах, ажил хэрэг болгоход таатай үе ирснийг ухаарах болно. Өдрийн турш таатай мэдрэмжийг мэдрэх болно. 

Ихэр: Таны шийдэмгий зан чанар тань төлөвлөсөн үйл хэргээ амжилттай бүтээхэд ихээхэн түлхэц болно. Энэ өдөр таны бүх төлөвлөсөн ажил тань бүтэмжтэй байхаас гадна удаан хугацаанд зогсонги байсан ажил тань идэвхжиж, амжилттай өрнөх болно. Худалдаа наймаа, мөнгө төгрөгтэй холбоотой ажлууд санааны зоргоор бүтэмжтэй байна. 

Мэлхий: Албаны ажил хувийн асуудлаас тэргүүнд тавигдах зайлшгүй шаардлага тулгарна. Таны асуудал хэдий чухал ч амьжиргаагаа залгуулж байгаа ажил тань түүнээс илүү байх нөхцөл байдал үүснэ. Хамт олны уур амьсгал таагүй байх бөгөөд тэдэнтэй шууд нүүр тулан ярилцахад ч бэрх байж магадгүй. Бүх нөхцөлд уужуу тайван байдлаар хандахыг зөвлөж байна. 

Арслан: Хүнд өдөр. Хамгийн төвөгтэй ажлыг ч ганц оролдлогоор хийнэ гэсэн итгэл тань талаар болж нэлээд их цагийг зарцуулж мэднэ. Од гарагийн таагүй байрлал нь таны бүтэлгүйтэл, азгүйдэлтэй нүүр тулгарах шалтгаан болж магадгүй. Мөн худалдаа наймааны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж хүсэн хүлээсэн ашиг орлогыг тань авчрахгүй. 

Охин: Хоёрдмол өдөр. Эрчүүд мэргэжлийн ажлынхаа чиг хандлагыг өөрчилж магадгүй. Огт ажиллаж байгаагүй салбарт хүч үзэхийг хүснэ. Тэд өөрийнхөө хийж байгаа ажлаас таашаал авахгүй харин ч залхаж, төвөгшөөх маягтай болж магадгүй. Харин бүсгүйчүүдийн хувьд сонирхолтой хүнтэй танилцаж, цагийг өөрийн хэмжээнд зугаатай өнгөрүүлнэ. 

Жинлүүр: Тогтворгүй өдөр. Тодорхой цаг хугацааны санхүүгийн хямрал, хүрээлэн байгаа хүмүүстэйгээ маргалдах ба сэтгэл санаагаар унана. Муу хэлэх, хууран мэхлэх ажиллагаанд оролцохгүй байхыг зөвлөж байна. Хайр дурлалын харилцаа танаас ихээхэн цаг хугацаа зарцуулахыг шаардаж байна. Үүнд санаа зовохгүй байхыг чухалчлах хэрэгтэй. 

Хилэнц: Албан тушаал, эрх мэдэл ахилаа гээд амьдралаас хол тасархай үг, үйлдэл гаргахгүй байх нь аливаа таагүй байдлыг урин дуудахгүй. Ямар ч зөрчилдөөн танд ашиггүй байдлаар төгсөх болно гэдгийг санаарай. Олон нийтийн үйл ажиллагаа, ямар нэгэн олныг хамарсан арга хэмжээнүүд амжилттай байх болно гэдгийг одод хэлж байна. 

Нум: Дураараа аашилж, бодлогогүй загнасныхаа үр шимийг хүртэж магадгүй бөгөөд таны гаргасан алдаанд олон хүн өртөж магадгүй. Өөрийн эрх чөлөө, давуу байдлаа хэтрүүлэн хэрэглэх гэсний хэрэггүй. Одоогийн байгаа байдал тань урт хугацааных биш зөвхөн хэсэг хугацааны туршид л сайн сайхнаар үргэлжлэх болохыг одод сануулж байна. 

Матар: Шалгалт, эсвэл ямар нэгэн зүйлийн хариу авахаар хүлээж байгаа бол үр дүн нь эерэг байх бөгөөд таны мөрөөдөл биелэх хором ойртсон байна. Цаашдын бүх амжилт таны шантаршгүй байдал, тэвчээртэй зангаас тань ихээхэн шалтгаалах болно. Гадаад үзэмж, өнгөц байдалдаа хэт их анхаарал хандуулснаас гол баримтлах зүйлээ орхигдуулж мэднэ.

Хумх: Ёс суртахуун, ухаалаг байдал, тэвчээрийг танаас ихээхэн шаардах өдөр. Шалдар булдар асуудлыг дэвэргэж, нөхцөл байдлыг илүү хурцатгах, дотоод зөрчилдөөнөө ил болгох зэрэг таагүй үйл явдлууд тохиолдож болзошгүй. Хэн нэгэнд амлалт өгөх, хий хоосон яриа, хов живд өртөхөөс зайлсхий. Амжилт нь өөртөө итгэх итгэлийг авчирч зарим нэг өвчнийг давж гарах сэтгэлийн тэнхээг өгөх болно. 

Загас: Хайр сэтгэл халуун дулаан, эерэг уур амьсгалтай байх нь зарим талаар үйл хөдлөл, наргиж цэнгэх зэргээс хамаарч сөрөг уур амьсгалаар солигдож мэднэ. Амьдралын хэвшсэн хэв маягтаа ямар нэг өөрчлөлт хийхийг хүснэ. Ойр дотнын хүн тань тантай сэтгэлээ уудалж ярилцахыг хүснэ. Материаллаг байдал хормын дотор өөрчлөгдөж магадгүй.