Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Улаан-Үд хотноо зохион байгуулагдсан 26 дахь удаагийн олон улсын "Байкал Опен" тэмцээнд 7 улсын 250 гаруй бөх 10 жинд өрсөлджээ. 

Тэмцээний эхний өдөр Зэвсэгт хүчний 341-р анги, Ганьт клубийн тамирчин Н.Шинэтөр 92 кг-ийн жинд хүрэл медалийн эзэн болжээ. 

Харин удаах өдөр 97 кг-д Г.Түвшинтөр мөнгө, 86 кг-д Т.Дэмчигдорж хүрэл медаль хүртсэн байна. 

61 кг жинд

1. Фёдор Балтуев (ОХУ-Буриад)

2. Александр Авелов (ОХУ-Якут)

3. Уйгулаан Иванов (ОХУ-Якут)

3. Алдар Бальжинимаев (ОХУ-Буриад)

70 кг жинд

1. Алексей Боровицкий (ОХУ-Буриад)

2. Начын Куулар (Казахстан)

3. Данил Кривов (ОХУ-Калининград)

3. Владимир Бояновский (ОХУ-Якут)

74 кг жинд

1. Александр Балтуев (ОХУ-Иркутск)

2. Рамазан Якубов (ОХУ-Красноярск)

3. Станислав Свинобоев (ОХУ-Якут)

3. Богдан Грибанов (ОХУ-Кемерово)

86 кг жинд 

1. Дмитрий Зайнидинов (ОХУ-Красноярск)

2. Хайбула Гюльмагомедов (ОХУ-Ставрополь)

3. Арсен Балаян (ОХУ-Калининград)

3. Төмөрбаатар Дэмчигдорж (Монгол)

97 кг жинд 

1. Бады-Маадыр Самдан (ОХУ-Тува)

2. Ганбаяр Түвшинтөр (Монгол)

3. Максим Толмачев (ОХУ-Красноярск)

3. Алдар Дондоков (ОХУ-Буриад)