Цаг үеийн мэдээ

2024 оны 4-р сарын 16-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Хамгийн бүтээлч, хөдөлмөрч өдрүүдийн нэг болно. Бодол санаагаа төвлөрүүлж, өмнө хийдгээсээ ч илүү их нарийвчлалтай, бүтээлчээр хандахыг хичээнэ. Энэ нь танд амжилт авчрах болно гэдгийг амлаж байна. Бүсгүйчүүд өнгөрсөн амьдралаа эргэн харж дүгнэлт хийх, ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруулах, хүсэл мөрөөдлөө тодорхойлоход ихэнх цагаа зарцуулна. Өөрийн зайлшгүй чухал асуудалдаа бүхий л анхаарлаа хандуул.

Үхэр: Тайван байх өдөр. Таны сонгосон амьдрал сэтгэлдээ төсөөлж байснаас өөр байгаад сэтгэлээр унаж, гутарч магадгүй ч эхлэл төдийд бууж өгөх хэрэггүй. Олон нөхцөл байдлыг бодолцон үзэж эв зүйтэй, амьдралаа үргэлжлүүлэхийг зөвлөж байна. Өөрийнхөө бодол санаанаас элдэв зүйл ургуулан бодож, буруу зөрүү ойлголтыг бий болгох хэрэггүй.

Ихэр: Таны дэргэд нөлөө бүхий нэгэн хүн гарч ирнэ. Энэ нь хувийн амьдралтай хамаагүй юм. Таны шулуун шударга, хичээнгүй зан тань цаашдын ажил хэргээ амжилттай өрнүүлэхэд ихээхэн тус болох юм. Ямар нэгэн хэлэлцүүлэгт оролцох, цайллага дайллагад явах, чухал асуудал шийдвэрлэх зэрэгт хэт догдлолоор асуудлыг шийдэх хэрэггүй. Түр амсхийгээд тайвнаар бодож тунгааж хий.

Мэлхий: Амьдралаа зөв дардан авч явахын тулд сайн төлөвлө. Өөрөөс тань хэт их ухаан шаардах болно. Таны ажил дээр ч амьдрал дээр ч гаргаж магадгүй алдаанаас тань дотнын найз тань хамгаалж чадна. Холбоо харилцаагаа сэргээж бизнесийн болон алба ажлынхаа зорилго зорилтыг тэргүүнд тавин ажилла. Ингэж чадвал таны санасан бүхэн тань бүтэх магадлалтай.

Арслан: Хүнийг өөрийн бодлоор өнгөц дүгнэдэг, ялгаварлан харьцдаг зангаасаа болж зарим нэг нь бусдын дунд нэр хүндээ унагахад хүрнэ. Үйл явдлыг хурцатгахыг хүсэхгүй байгаа бол та өөрийн дутагдлаа хүлээн зөвшөөрч, буулт хийж сурах хэрэгтэйг зөвлөж байна. Зургаа дахь мэдрэхүйгээ хөгжүүлэхийг туйлын их хүсэгч эрчүүд зүүдээ зөнтэй гэж итгэнэ. Та хиймэл ертөнцөд өөрийгөө түгжих болно.

Охин: Хүнд өдөр. Ажил дээр түншлэгч байгууллагаас дарамт шахалт ирж, гүтгэлэг, азгүйдэл угтана. Нөхцөл байдал таны бодсоноос хэт өөрөөр эргэж болзошгүй. Арилжаа наймаа хийх хэрэггүй. Та өөрийн боломжоо зохих ёсоор үнэлэхгүй, зөв шийдвэр гаргаж чадахгүйд хүрнэ. Таны бодож төлөвлөж байсан зүйл биелэхгүй байх магадлал өндөр. Дэмий хоосон найдвар тээж өмнөх ажлаа баллахаас сэргийл.

Жинлүүр: Өнөөдөр та хорон муу санаатны явуулгад автахгүй байхыг анхааруулж байна. Бусдын ярианд бүү оролц ялангуяа хэрүүл маргаанаас хол яв. Шинэ танил тийм ч таатай бус байх бөгөөд удаан хугацаанд үргэлжлэхгүй. Өнөөдрийн төлөвлөгөөт ажил саад бэрхшээлийг үл тоон урагшилж чадна. Хайр сэтгэлийн хувьд шинэ харилцаа үүснэ. Энэ нь амжилттай байж ирээдүйн талаар ярилцахад хүрнэ.

Хилэнц: Өнөөдөр танаас ихээхэн тэвчээр шаардагдах болно. Аливаа амжилт дуртай цагтаа, хүссэн үед чинь ирэхгүй тул өмнө нь эхлүүлсэн ажлаа хурдан шаламгай, чанартай дуусгахдаа анхаар. Бусдаас ирэх санал, шүүмжлэлийг эмзэглэж хүлээж авах хэрэггүй. Бүх зүйл таны гарт байна. Итгэж найдаж байсан хүнээсээ тусламж авч чадахгүйн улмаас сэтгэл гутарна. Гэр бүлийн харилцаагаа сайнаар авч үлдэхийн тулд хүлээцтэй хандаарай.

Нум: Завгүй өдөр. Та юу хийхээ мэдэхгүй байгаагаасаа болж үзмэрч, зөнч дээр очно. Тэд танд ирээдүйг тань зааж өгнө гэдэгт бүрэн итгэсний хэрэггүй. Сэтгэл догдлуулсан ямар нэгэн мэдээ дуулж, тэр эрч хүчээрээ ямар ч ажлын ард гарахад бэлэн байна. Та өнөөдөр төлөвлөж байснаасаа ч ихийг амжуулж чадна. Бие эрхтэн бэртэж болзошгүй эрсдэлтэй ажлаас холуур байсан нь дээр.

Матар: Өнөөдөр үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудалд маш хянамгай болгоомжтой хандаж, сайтар шалгах хэрэгтэй. Эрүүл мэндийн байдалдаа анхаарал тавин, зөв хооллолтын дэглэм сахиж, амралт нойроо сайтар зохицуулаарай. Эрчүүдийн хувьд мэдрэлийн хэт ачаалал нь сэтгэлийн хямрал болон өвчний эх үүсвэр болох бололтой. Ямар нэг ач холбогдол багатай ялихгүй зүйлээс болж удирдлага эсвэл хамтрагч нартайгаа үл ойлголцолд хүрнэ.

Хумх: Өнөөдөр гэр бүлийн тань хүн хийхээр төлөвлөсөн ажлаа амжилттай дуусгаж танд баярт мэдээ авчрах болно. Таны сэтгэл хөдлөл нэлээд өндөр байх болно. Хувийн амьдралд урам хугарах, гомдол зэмлэл байх ч тэднийг үлдэн хөөж чадна. Ажил хэргийн амлалтаа ч биелүүлж, төлөвлөгөө дуусгана. Ачаалалтай ажлын дараа найз нартайгаа ярьж суух, ганц нэг пиво уухыг хүснэ.

Загас: Тайван өдөр. Ямар нэгэн шинэ ажлыг эхлүүлэх, төлөвлөгөө зохиох, хуучин ажилтай холбоотой бичиг баримтыг цэгцлэхэд бүхий л анхаарлаа хандуулах болно. Ганц бие хүмүүсийн хувьд шинэ хүнтэй танилцваас удаан хугацаанд үргэлжлэх нөхөрлөл болон хувирах нигууртай. Аливаа асуудлын араас хэт улайран хөөцөлдөж цаг зав, хүч чадлаа барах гэсний хэрэггүй.