Цаг үеийн мэдээ

Өнөөдрөөс автомашин шинээр худалдан авч байгаа иргэдэд Улаанбаатар хотын серийн дугаар олгохгүй. Худалдан авах хүсэлт 300 мянган төгрөгөөс эхлэхээр байна гэх мэдээлэл цахим орчинд гарчээ.

Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яам болон Авто тээврийн үндэсний төвөөс тодруулахад "Авто тээврийн улсын дугаар олгох журамд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Улсын хилээр орж ирэх импортын машины бүртгэл хэвийн үргэлжилж байгаа. Иргэд burtgel.trans.mn хаягаар орж дугаараа сонгон дугаарын бүртгэлээ хийлгэж болно" гэх хариуг өглөө.

С.ОТГОН