Цаг үеийн мэдээ

Жил бүр нийслэлийн хэмжээнд зохион байгуулдаг хаврын их цэвэрлэгээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулж буй.  Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Хотын стандарт, хяналтын газрын албан хаагчид Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Соёлын төв өргөөний ард талын зам, Амарын гудамжны нийтийн эзэмшлийн зам талбайн хог хаягдал, явган хүний зам, сандал зэргийг угааж, цэвэрлэлээ.