Цаг үеийн мэдээ

2024 оны 4-р сарын 17-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Хүнд өдөр. Шинэ ажил авах, санхүүгийн асуудлаар шийдвэр гаргах зэрэгт таатай бус байна. Олон нийтийн газарт очих, олон хүн цугларсан газар орохоос зайлсхий. Шинэ танилтай болохоос болгоомжил. Харанхуй газар ганцаар явах хэрэггүй. Биеийн хүчний хүнд ажил хийх, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийгээрэй. Өөрийн ойрын төлөвлөгөө, санхүүгийн орлогоо зарлагаа сайтар хяна. 

Үхэр: Хувийн харилцаанд эсрэг тэсрэг байдал холилдох өдөр. Ажлын ачаалал их байх тул сэтгэл санаагаа тайван байлга. Хүсээгүй уулзалт болж таагүй мэдээ ирэх магадлалтай. Зарим бодлогогүй алхам санхүүгийн алдагдалд оруулж магадгүй гэж од эрхэс сэрэмжлүүлж байна. Ганц бие хүмүүсийн шинэ харилцаа удаан үргэлжлэхгүй бололтой. Энэ бүхний эцэст та гомдол, буруутгалтай л үлдэж мэднэ. 

Ихэр: Ихэнх хүмүүс цаашдын амьдралд ихээхэн нөлөөлөх сонголт хийх шаардлагатай болно. Зарим дотнын хүмүүс тань хөндий хүйтэн мэт мэдрэмж төрүүлнэ. Шинэ хүсэл тэмүүлэл төрж магадгүй. Шууд шийдвэр гаргах гэсний хэрэггүй бүх сайн муу зүйлсийг эргэцүүл. Магадгүй одоогийн амьдралынхаа үнэ цэнийг дутуу үнэлж байгаа байх. Өнөөдөр зөн совингоо дагасны хэрэггүй. Сэтгэлээр унах тул уур бухимдалтай байх бололтой. 

Мэлхий: Өөрт тулгарсан бүхий л асуудлыг үр өгөөжтэй, ашигтайгаар шийдвэрлэхийг хичээ. Бүхий л санхүү, мөнгөтэй холбоотой ажлууд худалдаа наймааны ажил, хөрөнгө оруулалттай холбоотой ажлуудад нэн таатай байна. Тооцоо санхүүтэй холбоотой ажилд туйлын болгоомжтой, хянуур хандахыг зөвлөж байна. Та эргэн тойрны хүмүүсээс илүү их туршлага, зөвлөгөөг авах болно. 

Арслан: Гэр бүл ойр дотнын хүмүүсийн халамж анхаарлаас зугтах хэрэггүй. Танд бүхий л цаг үед зөв шийдвэр гаргахад тань хамгийн их нөлөөлдөг хүнээ баярлуулж, талархлын үгээ харамгүй хайрла. Өнөөдөр материаллаг байдлаа дээшлүүлэхийн төлөө, өөрийн байр сууриа баттай хадгалж үлдэхийн төлөө та бүхий л хүч бололцоогоо дайчлах болно. Хэн нэгэнд сэтгэл татам, урам зориг нэмэх сайхан үгийг хэл. 

Охин: Шийдэмгий өдөр. Таны өөртөө итгэлтэй, тэвчээртэй, ухаалаг алхмаас тань цаашдын амжилт ололт тань хамаарах болно. Таны зорилгодоо хүрэх тэмүүлэл, тэсвэр тэвчээр, чин сэтгэлийг тань хувь заяа тань дахин сорих болно. Та юунд ч түүртэлгүй өөрт тулгарсан аливаа бэрхшээл саадыг зоригтойгоор даван туул. Үдээс хойш таны ширээн дээр хуримтлагдсан шийдэгдээгүй олон асуудлуудыг цэгцлэх гэсээр бүхий л оюун ухаан, хүчээ зарцуулах болно. 

Жинлүүр: Түвшин амгалан, даруу төлөв байхыг эрхэмлэ. Сэтгэлийн хэт хөөрлөө аль болох дарахыг анхааруулж байна. Бүхий л зүйлд шийдэмгий байдлаа алдалгүй мөн бардам зандаа хөтлөгдөхгүй байвал хүссэн үр дүндээ хүрэх болно. Гаднаас ирэх сөрөг нөлөөг өөрийн хүч ухаанаар зайлуулж чадах хүч эрчүүдэд өнөөдөр илүү их байна. Найз нөхөдтэйгөө болгоомжтой үг хэлээ мэдэж харьц. Үгүй бол тэднийг гомдоож болзошгүй. 

Хилэнц: Танд гэнэтийн олон асуудал учирч түүнийгээ зэрэг шийдвэрлэх шаардлага тулгарна. Ажил хэргийн уулзалт таны бодож байсан нааштай үр дүнг авчрахгүйд сэтгэл гонсойно. Өнөөдөр шинэ ажил эхлүүлэх, мөнгө төгрөгтэй холбоотой гүйлгээ хийхгүй байхыг анхааруулж байна. Өөрт хамааралгүй асуудал ялангуяа бусдын хэрэгт орооцолдох хэрэггүй. Танд нэг ч таатай зүйлийг авчрахгүй. 

Нум: Таатай өдөр. Танд том жижиг олон асуудал тулгарахаас гадна найз нөхөд тань гомдоллож магадгүй. Ажил хэрэгч хүмүүсийн хувьд санхүүгийн асуудлаа нэг тийш шийдвэрлэнэ. Өр зээл, өгөө аваагаа цэгцэлж сая л нэг сэтгэл амар байж чадахаар болно. Ажил төрөлтэй холбоотой зарим нэг уулзалтууд амжилттай өндөрлөнө. Өөрийгөө хүрээлэн буй бүхий л хүмүүсийг цаашид хамтрагч байж чадах эсэх дээр дүгнэн тодорхой шийдэлд хүрнэ.

Матар: Нийгмийн бухимдлыг өөртөө гүн гүнзгий тусгаж авах гэсний хэрэггүй. Танд тэртээ тэргүй асуудал мундахгүй их байгаа тул зарим нэг таагүй зүйлээс өөрийгөө чөлөөл. Таны төлөвлөсөн зарим ажилд таны хүч ухаан дутагдаж магадгүй тул хүчирхэг нэгнээс тусламж авахдаа нэрэлхэх хэрэггүй. Ашиг орлого тань зарлагатайгаа тэнцэнэ. Ирээдүйд үрэлгэн зангаа засах хэрэгтэйг танд зөвлөж байна. 

Хумх: Албан томилолтоор явах, зочлох зэрэг нь таны таашааж хийх ажлын хэсэгт орж чадахгүй. Танд суурин байж амжуулах ажил маш их байгаа тул хэсэгтээ л явах ажлыг хойшлуулсан нь дээр. Зүдэрсэн нэгэнд тусалсан сэтгэлийн хариу үйлдэл хүлээж авах, эсвэл арилжаа наймааны амжилт зэргээс таны санхүүгийн байдалд амжилт гарна. Хамтрагчдаа өндөр шаардлага тавих хэрэггүй. 

Загас: Ойрын өдрүүдэд хийх ажил, амжуулах зүйлүүдээ төлөвлөн бичсэнээр цаг хэмнэж, олон ажлыг амжилттай гүйцэтгэж чадна. Ашиг орлого олж болох шинэ санаануудаа жагсаан бичиж, нэн түрүүнд хэрэгжүүлэх ажлаа тодорхойл. Шинээр танилцсан хүндээ бүх ертөнцөө танилцуулж, тайлагнах хэрэггүй. Болгоомж ямагт илүүдэхгүй гэдгийг санаарай. Ходоод гэдэс хямрахаас сэргийл.