Аврал эрсэн ард түмнийхээ төлөө ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан, Онцгой байдлын албан хаагчдынхаа ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье!
Тавхан сарын дотор тавын таван албан хаагч, таван аав, таван хань нөхөр, таван ээжийн хүүгийн халуун амь алдарсан ч эвэртэн туурайтан, эрх ямбатан, эрээн мяраан мөрдөстнүүд эрх мэдэл, албан тушаалаа алдсангүй. Онц ноцтой хохирол тасрахгүй байхад Онцгойн сайд дарга нар огцрох нь бүү хэл, огтхон ч хариуцлага үүрэхгүй байгаа нь онцгүйгээс онцгүй байна.
Дөрвөн хүн дундаа нэг хамгаалалтын хувцас хэрэглэлтэй, гамшиг осолтой тэмцэж байхад багаж зэвсэг нь эвдэрч гэмтвэл цалингаасаа төлдгөөрөө дэлхийд онцгой алба. Амь хамгаалах багаж хэрэгсэл амь наснаасаа үнэтэй юу? Амь хамгаалсан бол ажлын багаж хэрэгсэл эвдэрч гэмтэх юу юм бэ? Эрдэнэт хүний амь наснаас үнэтэй импортын баг хэрэгсэл гэж байдаг юм уу? Галын тэргүүн шугаман дээрх жинхэнэ цэрэг эрс цалингаараа амьдардаг юм. Ганган хээнцэр дарга нар шиг авилга авдаг нь тэд биш.
Өмнө нь ажил үүргээ гүйцэтгэж яваад хамаг бие нь түлэгдсэн, ахлагч Д.Жанчив 2023 оноос цэргийн тэтгэвэрт гарах өргөдлөө өгсөн атал хүлээлгэж уясаар байгаад үр хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдрах хүсэл мөрөөдлийг нь тасаллаа. Дөрвийн дөрвөн хүүхдийн аав нь ахиж ажлаасаа ирэхгүй. Дөрвийн дөрвөн хүүхдээ хөтлөөд хоцорсон бүсгүйн хань нь дахиж хаалгаа тогшихгүй.
Зочин
2024-04-17
Монгол Улсын тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудаас хамгийн хөгжил муутай нь онцгой байдлын алба шүү дээ. Удирдлага нь ч юм санадаггүй уу? Сэрдэггүй. Алба хаагчийнхаа төлөө юм хийдэггүй. Зайлуулаад залуу үеэс нь оруулсан нь дээр байх аа.
Хайран …
2024-04-17
Хайран амь … хайран аз жаргалтай гэр бүлийн насан туршын амьдрал … өөр улс оронд аль хэдийнээ хариуцлагаа үүрээд … ялаа үүрсэн бгаа !. Хохирогсод давхар2 насаараа хохирдог - энэ бол Монгол улс !.
Зочин
2024-04-17
Онцгойгийн удирдлаганд байгаа 1985-90-оны БХИС төгссөн артилерчин, ЕЦ-н командлагч, улч төрч, танкчид одоо болно шүү дээ. Бүтэн 20 жил энэ албыг самарлаа шүү дээ.ОБА-ны мэргэжлийн сургуультай болоод 34 жил болоход нэгч удирдлага гардаггүй дээ. Тойрон хүрээлэгчид л генрал болоод байдаг. Сонгон шалгаруулж бмаар бна.
2024-04-17
Тэтгэвэрт гарах хүсэлтийг нь шийдвэрлээгүй бүх албан тушаалтнуудад хариуцлага тооц. Төрийн албыг хувийн юм шиг боддог тэр нөхдүүдийг төрийн албанаас Чөлөөл. Дахиж босгоор нь бүү алхуул.
Зочин
2024-04-17
Гал унтраах, гамшгаас хамгаалах мэргэжил мэдлэггүй, цэргийн байтугай өндөр настны тэтгэвэрт гарах болсон Ариунбуян Чүлтэмсүрэн Болдбаатар гэсэн өвгөчүүл огцрооч ерөнхийлөгчийн найз гээд нүдээ аниад суухаа болио. Үхэл дагуулсан новшнууд зайл.