Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагын “АХЛАГЧ” бүрэлдэхүүний дунд зохион байгуулагдсан “Волейбол”-ийн тэмцээнд Цагдаагийн ерөнхий газрын тамирчид амжилттай оролцож, эрэгтэй баг “АЛТАН МЕДАЛЬ”, “ЦОМ”, эмэгтэй баг “ХҮРЭЛ МЕДАЛЬ” тус тус хүртлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилсан “Ахлагчийн жил”-ийн хүрээнд зохион байгуулагдсан уг тэмцээнд Төрийн цэргийн болон Хууль сахиулах 13 байгууллагын эрэгтэй, эмэгтэй 22 багийн 286 тамирчид өрсөлдөж хурд хүч, авхаалж самбаагаа сорьжээ.

Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдын шагналыг Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн тэргүүтэй удирдлагууд гардууллаа. 

Тэмцээний дүн: 

Эрэгтэй төрөлд

1-р байр  Цагдаагийн Ерөнхий Газар,

2-р байр Онцгой байдлын Ерөнхий газар,

3-р байр Хил хамгаалах ерөнхий газар

Эмэгтэй төрөлд:

1-р байр Онцгой байдлын Ерөнхий газар,

2-р байр Зэвсэгт хүчний жанжин штаб,

3-р байр Цагдаагийн Ерөнхий Газар тус тус шалгарч, Алт, Мөнгө, Хүрэл медалийн эзэд боллоо.   

Мөн "Эрэгтэй шилдэг тоглогч"-оор Цагдаагийн ерөнхий газрын тамирчин, цагдаагийн дэд ахлагч Б.Энхбат, “Эмэгтэй шилдэг” тоглогч”-оор Онцгой байдлын ерөнхий газрын тамирчин, дэд ахлагч Б.Энх-Уянга нар  тус тус тодорлоо.