Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2024.04.17/ 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн автомашин Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас явганаар зорчиж байсан 9-14 насны 8 хүүхдийг мөргөсөн харамсалтай осол бүртгэгдлээ. 

Дуудлага, мэдээллийн дагуу  цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар ослын улмаас нэг хүүхэд нас барсан байна.

Тухайн асуудлаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэрээс тодруулахад: 

"Дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Осолд 8 хүн өртөж, нэг хүн нас барсан. Хэргийн газрын үзлэг явагдаж байна. Нас барсан хүн хэдэн настай хүн байсныг тогтоохоор ажиллаж байна. Осолд өртсөн хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн" гэлээ.