Цаг үеийн мэдээ

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Ар согоот” гэдэг газар “Сэлбэ” голын усанд нэг эмэгтэй хүнийг цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 20:04 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход "Сэлбэ" гол /эргээс 3 метр, 80-90 см гүн/-д нэр, хаяг тодорхойгүй, 50 орчим настай, эмэгтэй хүний цогцос байсныг 15 минут ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгч ажилласан байна.