Цаг үеийн мэдээ

2024 оны 4-р сарын 20-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Болгоомжтой хянуур байхад илүүдэхгүй өдөр. Өнөөдөр худалдаа наймаа хийхдээ анхааралтай, хянуур байхыг од эрхэс зөвлөж байна. Гэхдээ од эрхсийн ивээлээр худалдаа наймаа эрхлэгч хониныхонд ашиг орлогоо өсгөж чадахуйц мэргэн санаа орж ирнэ. Гэхдээ өөрийн бодол санаагаа бодит болгож чадах эсэх нь зөвхөн танаас шалтгаалахгүй тул хэт яарах хэрэггүй. 

Үхэр: Хямралт байдал удаан боловч бага багаар сайжирна. Ажлын хамтрагчтайгаа гэрээ хэлцэл хийх хуучин харилцаа холбоогоо сэргээх зэрэгт тааламжтай байгааг од эрхэс зөвлөж байна. Зарим ажлын үр дүн зөвхөн таны идэвх зүтгэлээс шалтгаалахгүй тул өөрийгөө тэгтэл бүү зовоо. Ойр дотнынхоо хүмүүстэй үл ойлголцох байдал гарна. Хэтэрхий шулуун шударга зангаас болж ажил хэрэгт саад учирч магадгүй. 

Ихэр: Олон нийттэй харьцах үйл ажиллагаанд сайн өдөр. Таны нэр хүнд өсөж өөрөөрөө бахархах болно. Хувийн амьдралд сайхан зүйл тохиолдоно. Гэхдээ од гараг өөрийн үзэл бодлоо хэт дээгүүр тавихгүй байхыг зөвлөж байна. Дотнын найзууд үл ойлголцолд хүрэх учир ганцаараа байгаарай. Хайрын учрал зуурдынх байх магадлал өндөр. 

Мэлхий: Танд эд материалаасаа болоод ашиггүй нөхцөлд орж болзошгүй тул анхаараарай. Эд хөрөнгөтэй холбоотой асуудалд ямар нэгэн үл ойлголцол, таагүй зүйл тохиолдож болзошгүй. Танд хэн нэгний тусламж дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна. Биеэ тавгүй байхад ажлын төлөө улайрах хэрэггүй. Хийхээр төлөвлөсөн олон ажил байсан ч түүнийгээ хойшлуулж эрүүл мэнддээ анхаар. 

Арслан: Бусдад өөрийн бодол санаагаа тулгах гэж хэт хичээх хэрэггүй. Хүн хүн өөрийн үзэл бодолдоо үнэнч үлдэхийг хүснэ. Та үгээр биш үйл хөдлөлөөрөө үлгэрлэвэл илүү үр дүнд хүрнэ гэдгийг санаарай. Бүсгүйчүүдийн нуугдмал сайхан зан чанар нь ил гарч олны хүрээлэлд орж чадна. Эрчүүдийн хувьд зорьсон зорилгодоо хүрэх боломж тийм ч их биш байна. 

Охин: Тааварлашгүй өдөр. Танаас үл хамаарах шалтгаанаар бодож боловсруулсан төлөвлөгөө тань нурж магадгүй. Та хичээл зүтгэл хүч хөдөлмөрөө дэмий үрэх хэрэггүй. Магадгүй мөнгө төгрөгтэй холбоотой асуудал ч үүсэж болзошгүй. Аз туршсан зүйл, аливаа эрсдэлтэй туршилт хийхээс зайлсхий. Хувийн амьдралд тодорхой хэмжээний өөрчлөлт ирнэ гэдгийг одод хэлж байна. 

Жинлүүр: Бүсгүйчүүдийг худалдаа наймаа болон бизнесийн салбарт томоос том амжилт хүлээж байна. Уран бүтээх онгод эрмэлзэл, уламжлалт бус аргаар асуудалд хандах хандлага, зөн билигтээ найдан ажил хэргээ урагшлуулах хэрэгтэй. Хамгийн сайн үр дүн өгнө гэж найдаж байсан ажил тань замхрах болно. Хайр дурлалын хувьд таатай бус байна гэж од гарагс танд зөвлөж байна. 

Хилэнц: Хэн нэгэнд хэт итгэснээсээ болж өөрийн бодож боловсруулсан нууцлалтай төлөвлөгөөгөө ярьж магадгүй сэтгэлийн хөөрөлтэй байна. Ухаан санаагаа цэгцэлж, сэтгэл хөөрлөө хязгаарлаж, бодлогогүй алхам хийхээс зайлсхий. Аливаа таагүй зүйлийн шалтгаан нь болж магадгүй. Зарим нэг бухимдсан хүмүүсийн бай болж ширүүхэн маргаанд хутгалдаж мэднэ. 

Нум: Өнөөдөр зөвхөн таны бүтээл туурвих онгодтой өдөр. Та бүхий л зүйлд хянамгай, болгоомжтой хандаарай. Өнөөдөр урдаас төлөвлөгдөөгүй томоохон зардал гарах магадлалтай. Шинэ уулзалт, хурал цуглаан болон зарим нэг таатай боломжуудаар дүүрэн байх болно. Уран бүтээл туурвидаг хувийн бизнестэй хүмүүсийн хувьд ямар ч ажил нь амжилттай бүтэх болно. Найз нөхөдтэйгөө уулзахаар төлөвлөсөн бол хойшлуулаарай. 

Матар: Та өнөөдөр өөрийн хичээл зүтгэлдээ төвлөрч чадна. Олон хүмүүс таны авьяасыг өөртөө ашигтайгаар ашиглахыг хичээх болно. Та эргэн тойронд болж буй өөрчлөлтүүдэд маш их анхаарал хандуулахыг зөвлөж байна. Аливаа шийдвэр гаргахдаа дэс дараалалтай, хянамгай гаргах хэрэгтэй. Бүх зүйлд болгоомжтой ухаалгаар хандаж чадвал үүссэн нөхцөл байдал аяндаа шийдвэрлэгдэнэ.

Хумх: Та хорвоо ертөнцийг өөр өнцгөөс харахыг хүснэ. Үүнийхээ үр дүнд туршлага хуримтлуулж, ухаалгаар аливаад хандахыг хичээн амьдралаа улам баяжуулж, сонирхолтой болгож чадна. Олон нийттэй харилцах, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэхэд ихэнх цагаа зарцуулна. Өндөр үнэтэй цахилгаан бараа болон үнэт эдлэл худалдан авахаас зайлсхий. Та өөрөөсөө ахадсан үүрэг хариуцлагыг нуруун дээрээ үүрэх гэж зүтгэсний хэрэггүй. 

Загас: Төлөвлөсөн ажил тань талаар болж таны урам хугарна. Хэрэв та үзэл бодолдоо тогтвортой байж чадвал ирээдүйн төлөвлөгөөгөө зоригтой хийж чадна. Ямар нэгэн аялал, томилолт төлөвлөх хэрэггүй. Өөрт зориулагдсан албаны ажлаас илүүтэй ар гэр, үр хүүхдэдээ бүхий л анхаарал халамжаа зориул. Таныг чиглэн ирэх аливаа сорилт, даваануудаас эмээх хэрэггүй. Та амжилттай давж чадна.