Цаг үеийн мэдээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс энэ сарын 18-ны өдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн цусны явуулын багтай хамтран “Донор та амь тэтгэгч” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. 

Энэ хүрээнд тус төвд хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгч болон сахиуруудад сайн дурын цусны донорын хэрэгцээ шаардлага, ач холбогдлын талаар олон талын мэдээлэл, зөвлөгөө өгч ажилласан юм.  

Түүнчлэн нийт эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан, албан хаагчдын дунд сайн дурын үүднээс цусаа хандивлах үйл ажиллагааг зохион байгуулж, 45 идэвхтэн донор болон бусад шинэ донорыг хамрууллаа.  

Сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний нөөц хангамжийг бүрдүүлэх зорилготой энэхүү өдөрлөгт ГССҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн зэрэг нийт 60 хүн хамрагдаж, цусаа хандивлах хүмүүнлэгийн үйлсэд иргэд, олон нийтийг идэвхтэй оролцохыг уриалсан юм.