Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагад 2019 оноос хойш 14 аймгийн 27 суманд байрлах шашны хийдүүдэд хууль бусаар нэвтэрч, түүх соёлын дурсгалт эд зүйлс, шашны эд зүйлс алдагдсан гэмт хэрэг бүртгэгдсэнийг илрүүллээ. Дээрх гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн байж болзошгүй иргэн Б-г энэ оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр дайчлан баривчлах, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.

Ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад В.Батсайхан "Цагдаагийн байгууллагаас шалгагдаж байгаа хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын хэрэгт нийт 537 ширхэг түүх соёлын дурсгалт зүйлийг хэргийг эцэслэн шийдэгдсэний дараа холбогдох байгууллагууд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэрээс түүх соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн шинжтэй зүйлс бүртгэгдэх болсон. 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар гурван энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн. Дээрх гэмт хэрэгт нийт 206 ширхэг түүх соёлын эд зүйл байж болзошгүй зүйлсийг хураан авч мэргэжлийн байгууллагад хүргүүлээд байна" гэлээ.