Цаг үеийн мэдээ

Баянхонгор аймгийн Баянговь сум Өргөн 5 дугаар багт 04 дүгээр сарын 20-ны өдрийн 19:00 цагийн орчим 24 м/сек шороон шуурга шуурсны улмаас 2 өрхийн 1 байшингийн дээвэр, 1 гэр нурсан тухай мэдээллийг 04 дүгээр сарын 21-ний өдрийн 09:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцан хохирлын хэмжээг тогтоон ажилласан байна.