Цаг үеийн мэдээ

Кыргызстаны нийслэл Бишкек хотноо Бөхийн төрлүүдийн Азийн Аварга шалгаруулах тэмцээн, олимпын эрх олгох тэмцээн дараалан зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

Тус тэмцээнүүдэд Монголын чөлөөт бөхийн холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга Ю.Батсайхан, олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас нар ажиллалаа.