Цаг үеийн мэдээ

"Тавантолгой"ХК-ийн ТУЗ-ийн гишүүд уурхайн үйл ажиллагаа,  уурхайчдын өмнө тулгамдсан асуудал болоод буй тосгоны нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой ажилчдын эрүүл мэндэд үүсч буй нөхцөл, нүүлгэн шилжүүлэлтийг яаралтай зохион байгуулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна. 

Мөн ТУЗ-ийн 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн хурлаар гишүүдийн 100 хувийн саналаар гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ч.Гүнждавгыг гүйцэтгэх захирлаар томиллоо.

ТУЗ-ийн гишүүд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой хийгдэж буй ажлуудтай танилцаж, цаашдын төлөвлөгөө зорилтыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож, үүрэг чиглэл өгч ажиллаж байна.