Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 16  2024.04.24 / ЛХАГВА ГАРАГ/

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН ДӨРВӨН НОГООН ШАР МОРЬ ӨДӨР

Үс засуулбал: Өвчин ирнэ

Наран ургах, шингэх: 05.46-19.55

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Төмөр

Аргын тооллын 4 сарын 24, Буд гараг. Билгийн тооллын 16, Салхины эх одтой, шар морь өдөр. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.