Цаг үеийн мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд автобусны буудал дээр автобус шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл өнөөдрийн 21:43 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна. 

Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход автобусны мотор, арын суудлын хэсэг шатаж байсны гал түймрийн тархалтыг 21:48 цагт зогсоож, 22:03 цагт бүрэн унтрааж ажиллажээ. 

Техникийн аюулгүй байдлаа хангаж зорчихыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.