Цаг үеийн мэдээ

Монгол Улсад генерал цол бий болсны түүхт 80 жилийн ойг угтан Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар,  тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс хамтран  “Эх оронч үзэл” сэдэвт арга хэмжээг цувралаар зохион байгуулж байна.

Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян оролцож,  ахлах ангийн сурагчидтай  уулзалт, яриа өрнүүллээ.

Уулзалтад нийслэлийн ерөнхий боловсролын 39, 50, 72, 117, 149 дүгээр сургуулийн 500 орчим сурагч оролцож, мэргэжил сонголт, эх орны үнэ цэнийн талаар мэдээлэл сонсож, урлагийн үзүүлбэрийг сонирхсон байна.