Цагдаагийн байгууллагад 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүмүүс угаартсан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн.
Уг дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиж ажиллахад Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартсан байдалтай байсан тул эмнэлгийн байгууллагын яаралтай тусламжийг үзүүлсэн. Харамсалтай нь хүүхэд нас барсан байна. Эмэгтэйг эмнэлгийн байгууллагад хүргэсэн. Эмэгтэйн биеийн байдал тогтворжин ухаан орсон" хэмээх мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс өглөө.
Сду
2024-04-25
Новшийн нийгэм Эрүүл,аюулгүй орчинд амьдрах бла бла гуцаад бсан. Зүй бусаар бяцхан зүрхнүүд зогссоор л. Угаартаж, зам тээвэрт өртөж нас барсан ар гэрт бүрд нөхөн олговор олгох хэрэгтэйшд.