Цаг үеийн мэдээ

Монгол улсад анх удаагаа Дархан хот явган алхалтын замын Олон улсын тэмдэг, тэмдэглэгээний стандарт нэвтрүүлж буй бөгөөд тэмдэг тэмдэглэгээ бүхий замын нээлтийн үйл ажиллагааг /2024.04.26/  зохион байгууллаа. Энэ үеэр "DARKHAN WALKING FESTIVAL" 50 км-ын уртын алхалтад оролцох 17 байгууллагын 624 иргэд миний монгол цэцэрлэгт хүрээлэнгээс алхалтаа эхлүүллээ. 

50 километрийн уртын алхалт 04-р сарын 26, 27-ны өдрүүдэд явагдах бөгөөд мэргэжлийн спортын зөвлөх баг, эмчийн баг, аюулгүй байдлын баг ажиллаж байна.