Цаг үеийн мэдээ

Нэр бүхий иргэд 18 нас хүрээгүй охидын хууран мэхэлж биеийг нь үнэлүүлсэн байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд цахим орчинд зар байршуулж зараар холбогдсон 3 охины биеийг нь үнэлүүлж хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болгосон хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явууллаа. Энэ оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр тус хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ.