Цаг үеийн мэдээ

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 метр урт гүүрний зорчих хэсгийн хойш чиглэлийн эгнээний засвар, арчлалтын ажил дуусаж, зорчих хөдөлгөөнийг нээлээ. Тус ажлын хүрээнд гүүрний орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийг хүчитгэж, асфальтбетон хучилт хийлээ.