Цаг үеийн мэдээ

Хонь: Өнөөдөр ганцаар байж энэ долоо хоногийн ажлаа төлөвлөхөд тун таатай. Та урьд хийсэн ажлынхаа үр дүнг тооцож дараагийн ажилдаа туршлага болгоно. Дэлхий ертөнцөөс эерэг энерги авч чадна. Ямар ч зүйлд туйлын анхааралтай ач холбогдол өгч, сонсож, шийдвэрлэж байхгүй бол ойрын хугацаанд өөрийн тань гаргасан шийдвэрээс болж томоохон асуудалд орж болзошгүй.

Үхэр: Ажил хэргийн идэвхтэй байдал, бусдад нээлттэй харилцаа нь дараа дараагийн ажлын явц, үр дүнд ихээхэн нөлөөлж чадна. Таны хичээл зүтгэл ч мөн хамтрагч болон түншүүдийн анхаарлын төвд байж чадна. Өмнө эхлүүлсэн ажил асуудал үүсгэхгүй, өөрийн эрчээрээ амжилттай дуусна. Газартай холбоотой аливаа маргаан хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлэгдэнэ. Эрчүүд сэтгэл санааны тайвшралыг гэр бүлээсээ амархан олж авч чадна.

Ихэр: Зөрчилтэй өдөр. Хамтрагчийн тань бусдаас мундаг, ухаантай болох гэж мөн нэр хүнд олж авах гэж хичээж байгаа байдлаас болж та хоёрын дунд маргаан үүснэ. Энэ нь таны нэр хүндийг ч бас ганхуулаад авна. Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст олон таатай зүйлс тохиолдоно. Шинжлэх ухаан, геологийн салбарынхан том олзтой, мэдээний гол баатрууд байж чадна. Эрчүүд аливаа ярвигтай асуудлаас аль болох холуур байхыг хичээ.

Мэлхий: Эрч хүч дүүрэн өдөр. Өмнөх туршлагаа хуримтлуулан, өгч буй боломжуудыг гаргаж ирэн ирээдүйнхээ таатай төлөвлөгөөнүүдийг гаргаарай. Гэр бүлд халуун дулаан уур амьсгал ноёрхох болно. Та өнөөдрийн хувьд од нь байж чадна. Санхүүгийн багахан асуудлаа үл тоон энэ өдрийг баялаг, тансаг байлгахад бүхий л сэтгэлээ зориулах болно. Таны эрч хүчтэй байдалд эргэн тойрны хүмүүс тань бахархах болно.

Арслан: Тэвчээр шаардсан өдөр. Өнөөдөр материаллаг байдлаа дээшлүүлэх боломжоо алдаж бага зэрэг бухимдана. Ойр дотнын хүмүүстээ өөрийн стрессийг гаргаж таагүй уур амьсгалыг бий болгоно. Ганц бие хүмүүсийн хайр дурлалын явдал өрнөлтэй, оргилуун байна. Ахмад настай хүмүүст аялал зугаалгаар явах удаан уулзаагүй эртний танилуудтай уулзах гэх мэт сэтгэл сэргээсэн сайхан үйл явдал тохиолдоно.

Охин: Хоёрдмол өдөр. Эрч хүчээ нэг дор төвлөрүүлж үүрэгт ажлаа амжилттай байлгахын төлөө бүхий л анхаарлаа хандуулах болно. Нийгмийн амьдралын таатай, таагүй нөхцөл байдалд хоёрдож, урвалгүй сэтгэлийн хаттай байх гэж чин сэтгэлээсээ мэрийх болно. Шинэ ажил эхлүүлсний хэрэггүй. Бодит байдал, ажил хэрэгч байдлыг та өр нимгэн, зөөлөн сэтгэлээрээ халхлан будилах хэрэггүй. Зарим нэг зүйл дээр ойр дотнын хүмүүс мөн найз нөхдөөсөө тусламж авахаас татгалзаарай.

Жинлүүр: Өөдрөг өдөр. Хамтран ажилладаг хүнтэйгээ ажлаа бодитоор дүгнэж, цаашдын ажиллагаагаа төлөвлөх цаг ирнэ. Асуудлыг ил тод, шударгаар үнэлж дүгнэ. Магадгүй та мэхлэлт, залиланд өртөж болзошгүй тул санхүүгийн алдагдалд орохоос болгоомжил. Хайртай хосууд өнөөдөр дотно харилцаанд ороход таатай. Хайр дурлал гал халуун өрнөлтэй, ирээдүй өнгөтэй байна.

Хилэнц: Амьдралын эрч хүч оргилдоо хүрэх өдөр. Өнөөдрийн ажлаа хамгийн чухал зүйлээс нь эхлэхээ мартуузай. Ажлаа хийхэд тань хэрэгтэй бүх зүйлсийн жагсаалтыг гарга. Зоригтойгоор, итгэлтэйгээр урагшил. Үнэн сэтгэлээсээ хандсан дурын ажил амжилттай байна. Таны энхрий ялдам, гадаад төрх, дур булаам байдал тань олон хүний анхааралд өртөх болно. Чөлөөт цагаараа бүтээлч бай.

Нум: Хүнд өдөр. Ажлын ачаалал, нийгмийн бухимдлаас болж та өнөөдөр таагүй байдалд байна. Аль болох тэвчээртэй байж таагүй өдрийн ард гарахыг одод зөвлөж байна. Үгүй бол мэдрэлийн ядаргаанд орох магадлалтай. Хууран мэхлэлт, хов живээр дүүрэн байна. Гэсэн хэдий ч бусдын дунд орж үймээн шуугиан гаргахаас сэргийл. Ойр дотнынхондоо үлгэр дуурайл болохуйц зүйл хий.

Матар: Тааламжтай өдөр. Өнөөдрийн хувьд төлөвлөсөн ажлаа ганцаараа хийхээсээ илүүтэй олноороо нийлж хийсэн ажил тань бүтэмжтэй байх болно. Гэр бүлд хамтын хөдөлмөрийг мэдрүүлэх сайхан эхлэл болох болно. Эрчүүд бэртэж гэмтэж болзошгүй тул сонор сэрэмжтэй, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Танай гэр бүл гэнэтийн баяртай мэдээ дуулах болно. Өнөөдөр ахуйн зохицуулах ажилд бүх хүчээ зориулах болно.

Хумх: Эрч хүч дүүрэн өдөр. Та өнөөдөр ажил дээрх таагүй нөхцөл байдлын удирдагч нь байх болно. Учир нь шударга бус зүйлтэй санаа нийлэхгүй байгаагаа илэрхийлж өөрийн байр сууриа хадгалах гэж тэмцэлдэх болно. Энэ нь албан тушаал үл харгалзан хийх ёстой зүйлийн нэг юм. Аливаа маргаан нааштайгаар шийдэгдэнэ. Гэр бүлийн дотоод асуудлаа амжилттай шийдвэрлэж чадна.

Загас: Тэвчээр шаардсан өдөр. Ажил хэрэг төлөвлөсөн цаг хугацаандаа гарч амжихгүй хойшлогдох болно. Энэ нь хүн хүчний дутагдалтай байдлаас шалтгаалах болно. Та шинээр ажил эхлүүлэх, шинэ тооцоо барьж авах гэсний хэрэггүй. Дуусаагүй ажлаа дуусгаж байж дараагийн ажлаа төлөвлө. Удахгүй танд ихээхэн боломж тохионо. Энэ нь цалин нэмүүлэх, баярт оролцох, аяллаар явах зэрэг таатай нөхцөл байдал таны сэтгэлийг сэргээх болно.

Таны сурталчилгаа