Цаг үеийн мэдээ

МИАТ ТӨХК-ийн орон нутгийн бүх чиглэлийн нислэгт ахмад настан болон оюутан залуус хөнгөлөлттэй үнээр зорчих боломжтой боллоо.

Тийзийн хөнгөлөлтийг 2024 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс зургадугаар сарын 15-ны өдөр болон наймдугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд авах боломжтой болжээ.