Цаг үеийн мэдээ

"Цэвэрлэгээг хэвшил болгоё" уриатай бүх нийтийн их цэвэрлэгээг хуваарийн дагуу Сүхбаатар дүүрэгт амжилттай зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд Сүхбаатар дүүргийн 162 СӨХ, 2010 ААНБ, 44 их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, коллеж, дүүргийн зам талбайн арчилгаа, цэвэрлэгээ, хог хаягдал тээвэрлэлт, үйлчилгээний 5 байгууллага, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн арчлалт, хамгаалалт хариуцсан 8 байгууллага, иргэдийн бүлэг, сайн дурын байгууллага, клуб 3847 иргэн оролцсон байна.

Цэвэрлэгээний үеэр нийтийн эзэмшлийн 656,515 м.кв талбайг хоггүй болгож, 354 тн хогийг тээвэрлэн, 68 тн усаар 116,000 м.кв зам талбайг хөөстэй угаалгаар цэвэрлэлээ. Мөн 184 хүүхдийн тоглоомын талбай, 1904 метр хашаа хайс, 239 хогийн сав, 2 нүхэн гарц, 89 гэрэлтүүлгийн шонг цэвэрлэсэн байна.

Их цэвэрлэгээний ажилд Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын зам талбайн 30 үйлчлэгч, Сүхбаатар тохижилт ХХК-ийн 8 ажилтан, иргэдийн бүлгийн 40 гишүүн, хороодын 20 олон нийтийн байцаагчид оролцсон бөгөөд Сити, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн хамт олон, оюутан залуус Сэлбэ голын ай сав дагуух цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэлээ.