Цаг үеийн мэдээ

ЗХЖШ-ын дотоод сургалтыг тавдугаар сард Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтэс хариуцан эхлүүлж байна.

Өнөөдөр тус хэлтсийн дарга хурандаа Д.Мягмаржав болон хэлтсийн бүрэлдэхүүн ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Зэвсэгт хүчний Энхийг сахиулах ажиллагааны оролцоо цаашдын зорилго, зорилт болон НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны чадавхын бэлэн байдлын систем, тус системээс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн хүчнийг хэрхэн сонгож, уг системд хэрхэн бэлэн байдлын түвшингээ дээшлүүлэх, НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын бүтэц, үйл ажиллагаа, тухайн газарт цэргийн алба хаагчид хэрхэн сонгогдон ажилладаг талаар мэдээлэл хийлээ.

Мөн ЭДА-нд үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүний цахим сонгон шалгаруулалтын системийн талаар мэдээлэл өгсөн юм.

Түүнчлэн жил бүрийн тавдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагддаг "Энхийг сахиулагчдын өдөр"-ийг угтан тус хэлтсээс энэ жил ямар үйл ажиллагааг зохион байгуулах талаар бие бүрэлдэхүүнд мэдээлэл хүргэж, идэвх санаачилгатай оролцохыг уриаллаа.