Цаг үеийн мэдээ

Зам, тээврийн хөгжлийн яамнаас салбарын боловсон хүчнээ бэлтгэх, гадаад, дотоодын их сургуульд тэтгэлэгтэй суралцуулахад бодлогоор дэмжин ажиллаж байна. Олон улсын далайн их сургуулиудын холбоо (IAMU)-ны албан ёсны гишүүн Вьетнамын Далайн их сургууль нь 2024-2025 оны хичээлийн жилд Монгол Улсын иргэдэд зориулан сургалтын төлбөр, оюутны дотуур байр, эрүүл мэндийн даатгал багтсан 100 хувийн тэтгэлгээр бакалаврын түвшинд 9, магистрын түвшинд 2, докторын түвшинд 2 тэтгэлэг олгоно юм.

Сонгон шалгаруулалтад оролцох иргэд 2024 оны тавдугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагаас зургадугаар сарын 11-ний өдрийн 17.00 цаг хүртэл Зам, тээврийн хөгжлийн яамны https://digital.mrtd.gov.mn/support/detail/... цахим хуудаст бүрдүүлэх материалыг хавсаргаж илгээх ажээ.