Цаг үеийн мэдээ

АН-ын нэр дэвшүүлэх хурлын талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Би өөрөө намын дарга байсан хүн. Манай намын хувьд зовлон их байдаг юм. Эхлээд зовлон нэгт ахан дүүсээ ярьчихъя. Та нар өнгөцхөн харахаар замбараагүйтээд гэх мэтээр харагдаж байгаа байх. Гэхдээ нөгөө талаас нэг хүн дохингуут бүгдээрээ зэрэг гараа өргөдөг гэх мэт байдлыг алга болгох гэж гарч ирсэн хүчин. Тийм учраас манайд тэр байдал чөлөөтэй байдаг юм. Гэхдээ чөлөөтэй байя гээд хэтэрхий дураараа дургих нь юу юм. Энэ хоёрын завсар дээр явахыг л намыг авч явах урлаг гэнэ. Хэцүү. Би 6 жил намын дарга хийсэн шүү дээ. Хүн бүхэнд таарсан шийдвэр хаана ч гардаггүй л байхгүй юу. Ардын нам дээр ч гарахгүй байгаа шүү дээ. Дэг жаяг нь өөр учраас манайхан гарч ирээд хэлчихдэг. Хасагдахаараа тонгойгоод шалан дээр суучихдаг ийм л юм байгаа. Би нэг удаа намыг сонгуульд авч орж ирсэн. Яг ийм байсан. 28 хүн жагсаалтаар 48 хүн нь тойрог дээр үзсэн байхгүй юу. Тэрний жагсаалтыг гаргахад хэцүү л байсан. Би энэ жагсаалтад тэрийг нь чанартай энийг нь чанаргүй гэж хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл хүмүүсийг нь мэдэхгүй. Сонгон шалгаруулж байгаа хүмүүсээс нь асуух хэрэгтэй байх. 2012 онд намын дарга жагсаалтын нэгт бичигдээд намаа толгойлж сонгуульд орсон. Яагаад тэгдэг вэ гэхээр намын дарга нь бүх тойргуудаар явж ажиллах шаардлага гардаг.  Л.Гантөмөр дарга жагсаалтын нэгт бичигдэж байгааг тэгж харж байна. Өөрөө намын нэр нүүр болъё гэдэг үүрэг хариуцлага өөр дээр нь ирсэн байх" гэлээ.