Цаг үеийн мэдээ

2024 оны 5-р сарын 23-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Тайван өдөр. Олон өдрийн турш таагүй зүйлтэй нүүр тулгарсан ч та үүнийг нэг их юманд бодохгүй. Танд атаархагч нэгний илт увайгүй үйлдлийг ч үл тоон өнгөрүүлнэ. Энэ нь таны ирээдүйн эрсдэлийг багасгаж байгаа нэгэн хэлбэр юм. Шинэ ашигтай ажлын саналыг өөртөө ашигтайгаар хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Өөрийн итгэл найдвар, урам зоригоо бүрэн олж авч байж цаашдын ажлаа зөв зүйтэй төлөвлөж чадна. 

Үхэр: Азтай өдөр. Ажил хэрэгч бүсгүйчүүдийн хувьд энэ өдөр бүхий л харилцааны туршид үнэнч туслагч байж чадах зүйл бол таны хүчирхэг, тууштай зан юм. Өнөөдөр таны амьдралын олон зүйлд нөлөөлөх, одоо байгаа нөхцөл байдлыг тэр чигт нь өөрчилж мэдэх гэнэтийн мэдээг дуулах болно. Хэт ачаалалд өөрийгөө дарахгүй байхыг хичээгээрэй. Хэн нэгний тусламжаас бүү татгалз. 

Ихэр: Таны үнэнч, өгөөмөр, шударга зан тань өнөөдөр таныг гэрэлтүүлэх болно. Энэ нь эрчүүдэд илүү хамаатай байна. Өөрт ирсэн бүхий л боломж бололцоог зөвөөр, ухаалгаар үнэлж чадах юм бол танд амжилт ирнэ. Найз нөхөд, удаан уулзаагүй хүмүүстэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөх нь танд нэг ёсны амралт болж өгнө. Мөн гэр бүл ойр дотнын хүмүүсийн харилцааг сайжруулахад онцгой чухал юм. 

Мэлхий: Тэвчээр шаардсан өдөр. Хэрэв та удирдах албан тушаал хашдаг бол өөрийн оролцох арга хэмжээнд өмсөх хувцсандаа анхаарал хандуул. Хэт дэгжин, олны анхаарал татсан хувцаснаас татгалзаарай. Эс тэгвээс таны хувцас тань нэр хүндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай байна. Мөн хэт захирангуй аашлах нь таны үнэлэмжийг бууруулна гэдгийг од эрхэс сануулж байна. Бусдын атаархлыг төрүүлэхгүй байхыг хичээж, албан үүргийнхээ хүрээнд бусдад аль болохоор туслахыг хичээгээрэй. 

Арслан: Өнөөдөр бүхий л харилцаан дээрээ анхаарах өдөр. Тэр тусмаа таньж мэдэхгүй нэгэнтэй харилцахаас зайлсхий. Бүхий л анхаарал, хүч чадлаа зөвхөн төлөвлөсөн ажилдаа зориул. Өөрийнхөө сул дорой байдлыг хүлээн зөвшөөрч, унхиагүй урагшгүй байдал нь олон саад тотгорыг үүсгэх эх үүсвэр болох болно. Ямар нэгэн асуудал гарахад амжилттай зохицуулж чадна. 

Охин: Сэтгэл хямралтай өдөр. Үл ойлголцоо, өдөөн хатгалгаас өөрийн баримталдаг зарчмыг хамгаалах хэрэгтэй болно. Өнөөдөр ямар нэгэн шинэ зүйлийг оролдох хэрэггүй. Хуучны дурсамж, бичиж тэмдэглэсэн зүйлүүдээ эргэн харж үзээрэй. Одоогийн нөхцөл өмнөх үеэс илүү дээр байгааг олж харах болно. Өнөөдөр шийдэхэд хэцүү асуудлуудад хэт их оролцохоос татгалз. 

Жинлүүр: Эерэг өдөр. Таны эртнээс мөрөөдөж байсан зүйл тань тун удахгүй биелэх мэт мэдрэмж төрнө. Та юу хүлээж байсан түүнийхээ хариуг авах цаг иржээ. Зарим нэг таагүй зүйлс тулгарахад та өөрийн үйлдлээр засан залруулж чадна. Чөлөөт цагаа найз нөхдийн дунд хөгжилд өнгөрүүл. Энэ нь элдэв стрессээс гарах сайхан боломж юм. 

Хилэнц: Хамт олонтойгоо хамтран ямар нэг сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахад сайн өдөр тохиож байна. Үл ойлголцолд хүрэх тул хамтрагчтайгаа ойлголцоход хүндрэл гарна. Тиймээс зарим харилцааг нааштай үр дүнд хүрнэ гэж бүү бодоорой. Гэр бүл эсвэл худалдан авалттай холбоотойгоор санхүүгийн хүндрэлд орж болзошгүй. Сонирхолтой зүйл эсвэл дуртай ажлаасаа таашаал авна. Идэвхтэй амралт болон цэвэр агаарт зугаалахад таатай өдөр. 

Нум: Таатай өдөр. Зарим нэг завгүй, цаг наргүй ажлын төлөө зүтгэдэг хүмүүсийн хувьд хувийн амьдрал нь онцгой утгатай болж ирнэ. Залуу хосууд болон олон жил ганцаар явсан хүмүүсийн хувьд гэр бүл зохиох талаар тодорхой шийдвэрт хүрэх цаг ирнэ. Энэ өдөр сүсэг бишрэлээ хүндэтгэх, залбирч мөргөх, хурим найр хийхэд тун таатай байна.

Матар: Хямралтай өдөр. Хайртай хосуудтай холбоотой асуудлууд өнөөдрийн уур амьсгалыг таагүй болгоно. Тэдний дундах үл ойлголцол даамжирч цаашдын харилцаанд нөлөөлнө. Аливаа зүйлийг эргэцүүлэн бодож, сонирхлоо ажил хэрэг болгох тал юу байна түүнийг судлан шинжлэх асуудал нэлээдгүй байна. Ойр дотнын хүмүүсийнхээ дундах харилцаан дээр анхаараарай. 

Хумх: Таатай өдөр. Өнөөдөр олон сайхан сэтгэл сэргээх зүйлс, таатай мэдээгээр дүүрэн байх болно. Та бүхэлдээ сэтгэл санаагаа дээшлүүлэх, баяр баясгаланд автах, ертөнц бүхэлдээ таны гарт байгаа мэт сэтгэгдэл төрнө. Магадгүй албан тушаал ахих, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, орлогын бусад эх үүсвэрийг нээх боломж гарна. 

Загас: Болгоомжлох өдөр. Сэтгэл санааны хувьд тогтворгүй, ялихгүй зүйлээс болж амархан бухимддаг нэгний хувьд өнөөдөр таагүй, мөн сэтгэл санаагаар унах магадлал өндөр байна. Биеэ хянамгай, аливаад анхааралтай хандаж алдаа дутагдал гарахаас сэргийл. Бүсгүйчүүд сониуч зангаасаа болж бүтэлгүй зүйлтэй учирч мэднэ.