Цаг үеийн мэдээ

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зээлийн батлан даалтын сангийн хамтарсан баг Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 05 сарын 19-25-ны өдрүүдэд ажиллаж байна.

Арилжааны банкнуудтай хамтран хоршооны зээлийг газар дээр нь шуурхай шийдвэрлэхээр ажиллаж буй тус баг Төрийн банктай хамтран Эрдэнэбулган, Хайрхан, Төвшрүүлэх, Цэнхэр, Хотонт, Батцэнгэл зэрэг сумдын 5 хоршооны Батлан даалттай зээлийн судалгааг газар дээр нь хийлээ. 5 хоршоо тус бүрийн зээл дэмжигдлээ.