Цаг үеийн мэдээ

Халхын дөрвөн том шагайн тойрмын нэг 400 гаруй жилийн түүхтэй "ХАНГИНАХЫН ШУГУЙН ТОЙРОМ" тавдугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Хангинахын шугуйд зохион байгуулагдана. Тус тойрмыг сэргээн аймгийн эвент арга хэмжээний нэг болгоод өдгөө 9 дэх удаагийн тэмцээн зохион байгуулагдах гэж байна.

Шагай сонирхогч иргэд та бүхнийг монос цэцэглэх үеэр болдог тус тэмцээнийг зорин очиж үзэж сонирхохыг урьж байна.