Цаг үеийн мэдээ

KFC брэнд 26 ширхэг GPS төхөөрөмжтэй цахилгаан МОПЕД-ыг хүргэлтийн үйлчилгээндээ нэвтрүүлжээ. 

1930 онд 40 настай Харланд Сандерс тухайн үед ажиллуулж байсан бензин колонктоо өөрийн тусгай нууц жороор амталсан шарсан тахиагаа жуулчдад амтлуулж, бизнесийн анхны гараагаа эхлүүлж байжээ. Өдгөө 25,000 гаруй салбараар дэлхийн 145 оронд, үйлчилдэг KFC брэнд нэрээрээ дэлхий дахинаа алдаршсан брэнд болжээ.

KFC салбараа Монголд 2013 онд 35 ажилтантай нээж байсан бол өнөөдөр 800 гаруй ажилтантай болжээ.