Цаг үеийн мэдээ

2024 оны 5-р сарын 24-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Амжилттай өдөр. Ямарваа нэгэн үүрэг гүйцэтгэж чадах чадвар, өөрийн зорилгодоо бусдыг татан оролцуулах нөлөөлөл тань танд амжилт авчирна. Харин таны үйлдлүүд чинь үйл явдлыг бодитоор үнэлж дүгнэсэн байх ёстой юм. Найз нөхдийнхөө ач тусыг эрхэмлэн, үнэлж дүгнэх, талархах сэтгэлтэй байхыг зөвлөж байна. Хэтийн ирээдүйд таны ээлж ч мөн ирж бусдад тус дэмээ өгөх болно гэдийг санаарай. 

Үхэр: Таны ухаалаг, хэрсүү зан, цаг үеэ олсон хариуцлагатай байдал тань зарим нэг таагүй нөхцөл байдлаас ангижрахад туслах магадлалтай. Эрчүүд сэтгэлээр унах, бие тавгүйрхэх, уур уцаар хүрч тайван бус байдалтай байна. Энэ тохиолдолд ямар нэг шийдвэр гаргах, нарийн төвөгтэй ажил хийх, биеийн хүчний ажил хийхэд бэртэл гэмтэл авч болзошгүй. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гэж яарах хэрэггүй. Үүнд ч мөн цаг хугацаа шаардагдана гэдгийг санах хэрэгтэй. 

Ихэр: Болгоомжлох өдөр. Таны эрч хүчтэй байдал нь бүх хүчээрээ идэвхтэй ажиллах боломжийг танд олгох боловч зарим байгуулсан гэрээ хэлэлцээрийн үр дүн сайнгүй байх бололтой. Иймд бичиг баримт, үнэт цаас, бэлэн мөнгө болон үнэт зүйлстэй харьцахдаа маш болгоомжтой байхыг зөвлөж байна. Мөн аливаа эд зүйлсээ хаяж үрэгдүүлэх, гэнэтийн осол аваар, таагүй зүйлстэй тулгарах магадлалтай. 

Мэлхий: Таатай өдөр. Бүсгүйчүүд олны анхаарлын төвд байх бөгөөд зан ааш, биеэ авч явах байдлаа илүү анхаарвал зохистой. Зохисгүй ааш авир гаргаж нөхцөл байдлыг өөрөөсөө урвуулах хэрэггүй. Эрчүүдийн хувьд эрсдэлтэй алхам хийхэд ойрхон байх тул хийх гэж байгаа зүйлээ сайтар төлөвлөж, бодож байж хийхийг зөвлөж байна. Гэр бүл, хайр сэтгэлийн асуудлууд таатай байна. 

Арслан: Болгоомжлох өдөр. Хэн нэгний гуйлтыг яаран хүлээж авах хэрэггүй. Учир нь танд түүнээс чухал, яаралтай ажил байгаа бөгөөд хэрэггүй зүйлд хайран цагаа барах хэрэггүй. Хайр дурлалыг хэтэрхий их мөрөөдсөнөөсөө болж хүнээ танилгүй дотносож мэднэ. Энэ нь танд ихээхэн төвөг болно гэдгийг санаарай. Өөрийн сэтгэл зүрхээ сайн сонсож сурахыг хичээ. 

Охин: Ээдрээтэй өдөр. Хувийн амьдрал тань тогтвортой, овоорсон асуудалгүй тайван байна. Харин ганц бие хүмүүсийн ханиа олох ажиллагаа бүтэл муутай байх ч шинэ танилтай ахин учирна. Эрчүүд өөрийн үйл хэрэгтээ ойр дотнын олон хүнийг татан оролцуулахыг хүснэ. Та тэдэнгүйгээр юуг ч хийж чадахгүй мэт сэтгэж, бусдын хүчээр өнөөдрийн ажлаа амжилттай болгоно. 

Жинлүүр: Зочид хүлээж авах эсвэл уулзалт зохион байгуулах гэж оролдсоны хэрэггүй. Таны үйлдэл тань тааж хэлэхийн аргагүй хоёрдмол, тогтворгүй байх тул аливаа орчны уур амьсгалыг ихээхэн эвдэх магадлалтай. Болзошгүй аюул осолд өртөж мэдэх тогтворгүй өдрүүдийн нэг. Сүсэг бишрэлээ дээшлүүлж, лам хуваргад хандах, шашин номын газарч очиход таатай байна. 

Хилэнц: Олон жил дуншиж, хийж чадалгүй өнжөөсөн зүйлээ барьж авна. Гэвч энэ нь танаас ихээхэн цаг хугацаа, эрч хүч шаардах болно. Бүх ажилдаа сонор сэрэмжтэй, хянуур ханд. Таны гаргасан санаа олон хүний саналыг авч чадахгүй боловч хуучин ажил тань танд урам зориг өгөх болно. Янаг амрагийн харилцаа үүсэх, албан тушаал ахихад таатай бус байна. 

Нум: Түгшүүртэй өдөр. Азгүйдэл, бүтэлгүйтэл нь таныг хүчгүй, дорой болгоно. Нөхцөл байдал яаж ч өрнөсөн таны сэтгэл санааны байдал амархан дээрдэхгүй. Хувийн амьдралд тохиох зарим нэг таатай үйл явдлын ачаар та өөрийнхөө алдагдсан итгэл, урам зоригийг буцаан авч чадна. Бүх сайхан зүйлээ гэр бүл, хайртай хүмүүстэйгээ хуваалцаарай. 

Матар: Тэрслүү өдөр. Таны ахиц дэвшилд олон төрлийн нуугдмал санаа, сонирхолтой зүйлүүд нөлөөлөх болно. Таны хувьд түүнийгээ ил гаргах, хөгжүүлэх тал дээр ажиллахад тохиромжтой. Одоогийн нөхцөл байдалдаа дүгнэлт хийж, түүнийгээ ашиглан эхлүүлснээ тайвнаар дуусгах хэрэгтэй. Олны хэл ам, цуу ярианд ач холбогдол өгөх хэрэггүй.

Хумх: Таатай өдөр. Хувийн амьдралдаа эргэлт, өөрчлөлт хийх хүсэл нь бүхнээс илүү давамгайлж, тогтож сууж чадахгүйд хүрнэ. Бүх эхлэл, шинэчлэл нь санхүүтэй салшгүй холбоотой тул таныг нэг хэсэгтээ гацааж мэдэх юм. Эрсдэл бүхий ажиллагаа хийхгүй байхыг зөвлөж байна. Гэр бүлийн хүрээнд багахан хурал зарлах, тоглож цэнгэж өнгөрүүлээрэй. 

Загас: Сорилттой тулгарах өдөр. Таны тогтвортой амьдралыг шалгах үйл явдал тохиолдож магадгүй. Үр дүн нь таны амьдралыг эерэг сөрөг аль нь болохыг мэдэхгүй ч үндсээр нь өөрчилж магадгүй. Тиймээс аливаа асуудалд болгоомжтой хандаарай. Эв найрамдал, найз нөхдийн холбоо харилцааг билэгдсэн өдөр тул талархах, санал зөвлөгөөгөө солилцоход таатай.