Цаг үеийн мэдээ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

24, 25-нд нутгийн төв хэсгээр бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2024 оны 05-р сарын 23-ны 20 цагаас 05-р сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -1...+4 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +11...+16 градус, Увс нуурын хотгор, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр +20...+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27...+33 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зур ширүүснэ. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зур ширүүснэ. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +14...+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр,борооны өмнө түр зур ширүүснэ. Шөнөдөө +3...+5 градус, өдөртөө +13...+15 градус дулаан байна.