Цаг үеийн мэдээ

Герман улсын өмнөд хэсэгт хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, хэдэн мянган оршин суугчид гэр орноо орхихоос өөр аргагүйд хүрчээ. Ундны ус тасарсан тул 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Өнгөрсөн 2021 онд Европын зарим хэсэг томоохон үерт нэрвэгдэж, 200 орчим хүн амь насаа алдаж, хамгийн их хохирлыг  Герман улс амсаж байсан гашуун туршлагатай.

Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаварт голлон анхаарч, сэрэмжлүүлэг, аюулгүй байдлын арга хэмжээг чангатгахыг уриалжээ.

Эх сурвалж: Reuters.com

Орчуулсан: Б.Гэрэлзаяа