Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монгол-Францын төвтэй хамтран франц хэлтэн орнуудын хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Франц хэлтнүүдийн баяр”–ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. 

Энэ хүрээнд Франц хэлтэн улсуудад өргөн тэмдэглэдэг Хөгжмийн баярыг тохилдуулан “Village Francophonie” буюу “Франц хэлтнүүдийн хотхон” соёл, аялал жуулчлалын өдөрлөгийг энэ сарын 8-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна. 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нээлттэй зохион байгуулагдах тус арга хэмжээнд Франц хэлээр үйл ажиллагаагаа явуулдаг дипломат байгууллага, боловсрол соёлын төвүүд, бизнес худалдаа, аялал жуулчлалын компаниуд үйл ажиллагаагаа танилцуулж, Францад суралцах талаар мэдээлэл авахаас гадна урлагийн тоглолт, open mic болон төрөл бүрийн тэмцээн, хөгжөөнт тоглоом гэх мэт сонирхолтой үйл ажиллагаа явагдана. Мөн энэ үеэр "CINЙMA" асарт франц кино гаргах бөгөөд хүрэлцэн ирсэн хэн бүхэн сонирхож, эх хэл дээр нь дэлхийн сонгодог кино бүтээлийг үзэж, сонирхоорой. 

Олимпын наадам 100 жилийн дараа Парис хотноо эргэн ирсэнтэй холбогдуулан “Парис- 2024” олимпын наадмын талаар сонирхолтой мэдээллүүдийг авч, францын алдарт петанк спортын тэмцээнд оролцохыг урьж байна. Мөн жуулчдад зориулсан үнэ төлбөргүй франц хэлний хичээл болон сургалтад хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх боломжтой юм.