Цаг үеийн мэдээ

"Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ нь соён гэгээрүүлэх, сурталчлан таниулах ажлын хүрээнд 2024 оны нэгдүгээр сараас 2024 оны зургадугаар сар хүртэлх хугацаанд нийт 2327 хүүхэд, залуус болон чиглэлийн байгууллагын ажилчид, жолооч нарт хотын соёл, замын хөдөлгөөний хууль тогтоомж, дүрмийн талаарх зөвлөгөө, мэдээллийг олгох, замын хөдөлгөөнд оролцогч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, зөв соёлтой оролцох тухай мэдлэг мэдээллийг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулан ажилласан байна.