Цаг үеийн мэдээ

“Лейла”, “Медина” зэрэг дуугаараа монголчуудын танил болсон Казахстаны артист Жах Халиб наймдугаар сарын 17-нд Монголд бүрэн хэмжээний тоглолтоо хийнэ. Тэрбээр Youtube-д 1.62 сая subscriber-тай, Instagram-д 2.5 сая дагагчтай ДЭЛХИЙН ШИЛДЭГ артистуудын нэг болох JAH KHALIB ганцхан удаа наймдугаар сарын 17-нд Монголд өөрийн бүрэн хэмжээний тоглолтоо албан ёсоор хийхээр боллоо. 

Тоглолтоо STAGE AREA болон амралтын хэсэг, төрөл бүрийн хоол, шингэн хүнсний худалдааны гудамж гэх нийт 45,000 мк талбайд “DD Entertainment”-ийн зүгээс 10:00-23:00 цагийн хооронд бүтэн өдрийн турш гайхалтай хөтөлбөрүүдийг бэлдсэн зуны тоглолтоо хийх юм. 

Тасалбарын төрөл, үнэ:

Late bird ticket: 109.900₮

General Admission ticket: 150.000₮ 

Fan zone tickets: 600,000₮ 

VIP tickets: 2.000.000₮ 

Насны ангилал: +18.