Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдэж байгааг ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд болзошгүй үерийн аюулаас сэргийлэн дараах зөвлөмжийг хүргэж байна.
Үерээс өмнө бид юу бэлдэх вэ?
-Цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, амьдралд хэрэгжүүлэх
-Гэрийнхэнтэйгээ холбоотой байх бүх боломжийг ханган, утсаа сайн цэнэгтэй байлгах
-Гамшгийн тусламжийн цүнх бэлтгэх ба үүнд:
Ус
Лаазалсан хүнс
Гар чийдэн
Лаа, чүдэнз
Цэнэгтэй баттерей
Резинен бээлий
Эмийн сан
Усны гутал
Борооны цув бэлтгэсэн байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.