Цаг үеийн мэдээ

Нийтийн тээврийн газрын хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Үүрийнсолонгоос тодрууллаа. 

Нийтийн тээвэр өглөө 05:20 цагаас үйлчилж эхэлж байгаатай холбогдуулан жолоочдын ээлжийг хэрхэн зохицуулж байгаа вэ?

-18 аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Аж ахуйн нэгжүүд өөрсдөө цагийн хуваариа гаргаж зохицуулалтаа хийж байгаа. Манайхаас өглөө 05:30 цагаас үйлчилж эхлэх чиглэл өгсөн. Бусад чиг үүргийг аж ахуйн нэгжүүд өөрсдөө хариуцна. 

Орой нийтийн тээврийн буух цагийн хуваарьт өөрчлөлт орсон уу?

-Ороогүй. 22:00 цагтаа бууж байгаа.

Зуслангуудад явдаг чиглэлүүд явж эхэлсэн үү?

-Одоогоор зуслангийн чиглэлүүд явж эхлээгүй. Явуулж эхлэхээрээ Нийтийн тээврийн газрын пейжээр мэдээллүүдээ өгөөд явна. 

Нэг хэсэг шөнийн тээвэр явж байсан. Одоо явж байгаа юу?

-Одоогоор шөнийн тээврийн үйлчилгээ түр зогссон. Гэхдээ явуулах төлөвлөгөө байгаа. 

Хуучин маршрутаараа явах уу?

-Чиглэл маршрут нэмэх төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. 

Одоогийн байдлаар 18 аж ахуйн нэгжийн хэдэн автобус үйлчилгээнд явж байгаа вэ?

-Өнөө өглөөний 09:00 цагийн мэдээллээр 1140 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. 

Үйлчлүүлэгчдэд анхааруулах зүйл бий юу?

-Нийтийн тээврээр зорчигч үйлчлүүлэгчид автобусны картаа байнга цэнэглэх, карт цэнэглэх газруудын байршлыг манай фэйсбүүк пейжээс авах боломжтой. 

Бэлэн мөнгө хийх сав суурилуулсан, кондуктор ажиллаж байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явж байсан. Энэ тал дээр тайлбар өгөөч?

-Манайхаас тийм зохицуулалт хийгээгүй. Энэ ташаа мэдээлэл. 

С.ОТГОН

Таны сурталчилгаа